Энэ хуудас нь Буурал Софт ХХК-ийн TOZA үйлчилгээнд хадгалагдсан хувийн мэдээллээ хэрхэн устгуулах тухай юм. Хүсэлтийг үнэ төлбөргүй, шалтгаанаа тайлбарлахгүйгээр гаргаж болно.
1. Та хэн бэ?
Устгах журам нь хоёр өөр:
- Худалдагч — TOZA-д утсаараа бүртгүүлж нэвтэрдэг хүн (дэлгүүрийн эзэн, менежер, ажилтан).
- Худалдан авагч — Messenger дээр дэлгүүрийн хуудас руу бичсэн хүн. Та TOZA-д бүртгүүлээгүй, нэвтрээгүй ч таны нэр, ярианы түүх, захиалга бидэнд хадгалагдсан байж болно.
2. Хүсэлт гаргах
bsoft0108@gmail.com хаяг руу «Мэдээлэл устгах хүсэлт» гэсэн гарчигтай захидал илгээнэ үү. Дараахыг бичнэ:
- Та хэн болох (худалдагч эсвэл худалдан авагч).
- Худалдагч бол — бүртгэлтэй утасны дугаар.
- Худалдан авагч бол — аль дэлгүүрийн Facebook хуудас руу бичсэн, мөн ярианд ашигласан утасны дугаар (захиалга өгсөн бол). Facebook дээрх нэрээ бичвэл олоход тусална.
Бид хүсэлтийг хүлээн авмагц баталгаажуулж, 30 хоногийн дотор биелүүлж, и-мэйлээр хариу илгээнэ.
3. Юу устах вэ
Худалдагчийн хувьд:
- Нэвтрэх бүртгэл — нэр, утас, и-мэйл, нууц үг.
- Байгууллагын гишүүнчлэл, эрх.
- Ажилтны бүртгэл (өөрийг чинь бүртгэсэн бол).
Худалдан авагчийн хувьд:
- Messenger-ийн ярианы түүх, ботын хариултууд.
- Facebook-ээс татсан нэр, профайл зураг.
- Харилцагчийн бүртгэл — нэр, утасны дугаар.
4. Юу устахгүй вэ
Дараах өгөгдөл нь дэлгүүрийн ня-бо, татварын бүртгэлд хамаарах тул шууд устгагддаггүй:
- Гүйцэтгэсэн захиалга, төлбөрийн бичилт. Тэдгээр нь дэлгүүрийн борлуулалтын түүх бөгөөс хууль ёсны хадгалах хугацаатай. Хүсэлтийн дагуу бид тэднээс таны хувийн мэдээллийг арилгана (нэр, утас, хаяг), харин дүн, огноо, барааны мөр нь нэргүй хэлбэрээр үлдэнэ.
- Аюулгүй байдлын лог — луйвар шалгахад шаардлагатай хугацаанд.
5. Өөрөө шууд хийж болох зүйлс
- Facebook хуудсаа салгах (худалдагч): «Байгууллага → Тохиргоо → Facebook → Салгах». Хуудасны токен сервер дээрээс тэр дор нь устана, бот хариулахаа болино.
- Facebook дээрээс апп-ыг хасах: Facebook → Settings → Apps and Websites → TOZA → Remove. Ингэснээр бид таны Facebook мэдээлэлд шинээр хандахгүй болно.
⚠️ Эдгээр нь аль хэдийн хадгалагдсан өгөгдлийг устгахгүй — тэрний тулд дээрх хүсэлтийг илгээнэ үү.
6. Автоматаар устдаг өгөгдөл
Ярианы түр төлөв (сагс, баталгаажуулах код) 2 цагийн дараа, дохионы дараалал 7 хоногийн дараа автоматаар устдаг — хүсэлт шаардахгүй.
7. Холбоо барих
bsoft0108@gmail.com · 8098-7766 · Хариуцагч: Буурал Софт ХХК